Төсвийн тодотголын хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Б.Жаргалан С.Цэнгүүн нар сургууль, цэцэрлэгийн байрны түрээсийн 13.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хасах санал гаргаж, улмаар гишүүдийн олонх дэмжсэн. Учир нь, Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын хамаарал үүнд холбогдсоноос болж нийтээр нь хассан юм. Төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийж батлахаас өмнө уг зардлыг нэмэх шаардлагатай. Яагаад гэвэл энэхүү 13.9 тэрбум төгрөгийн
Энэ санхүүжилтийг хассанаар Улаанбаатарын 22 сургуулийн 9900 хүүхдийн сурах эрх эргэн зөрчигдөж эхлэх аж. Энэ талаар бид хоёр сургуулиар орж сурвалжиллаа.
Нэг дэх жишээ
Дамбадаржаа дахь 58-р сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид өнгөрсөн жилүүдэд Сүхбаатар дүүргийн 15 хорооны Эрдмийн хөтөч сургуульд ахлах ангийнхантай нэгдсэн байдлаар хичээллэдэг байжээ. Энгийнээр хэлбэл, нэг сургуульд хүүхдүүд нь арай ядан багтаж байхад дахиад нэг сургуультай дүйцэхүйц хэмжээний хүүхдийг нэмчихсэн гэсэн үг. Үүнээс болж анги танхим хүрэлцэхгүй, шахцалдаж суух зэргээр хүүхдийн тав тух алдагдахаас гадна Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжих эрх зөрчигдөж байсан. Харин энэ хичээлийн жилээс 36 болон 109 дүгээр цэцэрлэгийн байрыг түрээслэн бага ангийн хүүхдүүдийг тийш шилжүүлжээ. Ингэснээр нэгдүгээр ангийн есөн бүлэг, дөрөвдүгээр ангийн найман бүлэг хоёр ээлжээр хичээллэх болсон байна. Тус сургууль нь 14, 15, 16, 17, 18 дугаар хорооны хамрах тойрогтой бөгөөд одоогоор 1-9 дүгээр ангид 3782 суралцагч суралцаж байна.
Мөн бага сургууль нь түрээсийн байранд орсноор бага ангийн суралцагчдыг холоос хүүхдийн автобусаар 1.2 км зөөж хичээллэдэг байсан бэрхшээл үгүй болж, эцэг эхчүүд хүүхдээ зөөх, өгөх авах цаг хугацаагаа хэмнэх болсон байна. Эрдмийн хөтөч сургууль нь уулын энгэрт байрлалтай тул сурагчид өгсөж, уруудах зэрэг хүндрэлтэй байсан аж.
Хоёр дахь жишээ
Оюуны Ундраа сургууль нь 4902 сурагчтай. Бага анги нь 2200 хүүхэдтэй ба гурван ээлжээр хичээллэдэг байжээ. Мөн л энд хүүхдийн суралцах эрх зөрчигдөж байсан. Ингээд 88 дугаар цэцэрлэгийн байранд бага ангиудаа оруулснаар анги танхимын хүрэлцээ нэмэгдэж, хоёр ээлжээр хичээллэдэг болжээ.
Одоогоор тус сургуульд нэгдүгээр ангийн 11 бүлэг, хоёрдугаар ангийн нэг бүлэг нийт 470 гаруй сурагч хоёр ээлжээр хичээллэж байна. Мөн анги дүүргэлт 33 болж буурсан нь багш нарын ачаалал болон хүүхэд бүртэй тулж ажиллах боломж нэмэгдсэн талаар ярилаа.
Бага боловсролын сургалтын менежерийн мэдээлснээр, бид хотхоны бага сургуулиасаа гарах хэмжээнд хүрвэл эргээд үндсэн бага сургуулийн ачаалал нэмэгдэж, багш нарын ачаалал болоод сурагчдын сурлагад муугаар нөлөөлнө гэв.
Ингээд хотхоны бага сургуультай болсон хоёр сургуульд л гэхэд ойролцоогоор 1000 гаруй хүүхэд суралцаж байгаа юм. Төсвийн тодотголыг энэ чигээр баталбал энэ хүүхдүүдийн суралцах орчин болон сурлагын чанар эргээд хуучин хэвэндээ орох эрсдэлтэйг хоёр сургуулийн сургалтын менежер сануулсаар байлаа.
15 настай сурагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг судалдаг 2025 оны Фиса үнэлгээгээр манай улс байгалийн ухаан 424, математик 419, унших чадвар 374 гэх үнэлгээ авсан. Энэ бол олон улсын дунджаас доогуур түвшин юм. Харин тухайн сурагчийн түвшин 15 настайдаа ямар байх нь анх сургуульд орсон цагаас л услагдаж ирдэг билээ.
Дээрх хоёр сургуулийн жишээнээс харахад, хэрэв энэ санхүүжилтийг олгохгүй бол сургуулийн анги танхим хүрэлцэхгүй, нэг хоёрдугаар ангийн жаахан хүүхдүүд гурван ээлжээр хичээллэх нь. Гурван ээлжээр хичээллэнэ гэдэг нь өглөө эрт харанхуйд нохойтой гудамжаар айн сургуульдаа очно, эсвэл орой бүрэнхийд тэмтчиж явсаар харина гэсэн үг билээ. Яг ийм нөхцөл байдлыг туулах 9900 хүүхэд Улаанбаатарт байгааг хууль тогтоогчид, төсөв батлагчид анхаарах хэрэгтэй байна.
Сэтгэгдэл үлдээх
Энэ хотхоны сургууль зөв шийдвэр байсан. Хүүхдүүдээс харамлахаа боль. Хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд сурах эрхтэй.
Oyunaa
Дэмжих үү?
0 03 ээлжинд оруулахыг зөвшөөрөхгүй
Учралт
Дэмжих үү?
0 0Ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн сурах орчинг ингэж хязгаарламааргүй бна шдээ хүүхдийн сурлаганд нөлөөлдөг ийм шийдвэрийг эсэргүүцэж бна
Болор
Дэмжих үү?
1 0