Дархан, Эрдэнэт хот мөн үү
- Дархан, Эрдэнэт хот мөн эсвэл биш гэсэн маргаан олон нийтийн дунд байдаг.
- Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар 100 мянгаас дээш хүн амтай Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг албан ёсоор улсын зэрэглэлтэй хот болгоно гэж мэдээллээ.
Үүнээс гадна зөндөө олон хот байгуулна
- Хот тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар боллоо.
- Хуулийн төсөлд улсын зэрэглэлтэй 4, орон нутгийн зэрэглэлтэй 38, дагуул 2 хот байгуулж, бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлжээ.
- Боомт төвлөрсөн Ханги-Мандал, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг газруудыг тосгон болгохоор хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсан.
- Хуулийн төсөлтэй холбоотой 30 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай.
Орон нутгийн зэрэглэлтэй хот: 30 мянгаас дээш хүн амтай байна.
- Замын-Үүд
- Даланзадгад (Өмнөговь аймгийн сум)
- Цогтцэций (Өмнөговь аймгийн сум)
- Ханбогд (Өмнөговь аймгийн сум)
- Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тус бүр 3 хот байгуулах зэрэг.
Дагуул хот: Олсон татварын орлогынхоо 80 хувийг аймаг орон нутагт нь, 20 хувийг нийслэлд өгнө.
- Зуун мод хот
- Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумдын нутагт байгуулах хот
Хотууд бий болсноор
- НӨАТ-ыг эсхүл ААН-ийн орлогын албан татварын 60 хүртэлх хувийг хот суурин газарт нь төвлөрүүлнэ.
- Хот суурины зохион байгуулалтаар хөгжинө,
- Хүний амьдрах, оршин суух, зорчих аятай таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Ний нуугүй хэлэхэд энэ реформыг дагаж, татварын зарим өөрчлөлтүүд явж байгаа. Энэ дээр Сангийн яамтай яг өнөөдөр ч гэсэн бүтэн ойлголцохгүй байгаа. Бид нар хаа байсан хилийн боомт дээр тосгон гэж байгуулаад, өөрийг нь амьдар, өөрийг нь тосгоны татвараа ав, өөрөө хүн амын орлогын албан татварынхаа тодорхой хувийг авдаг бол, шинээр аж ахуйн суурьшлуудыг бий болго, ААН-үүдийг дэмж гэдэг ийм л зарчим яригдаж байгаа. Аймгийн төвүүд дээр ч ялгаагүй" гэв.
Хуралдаанаас гарсан бусад шийдвэр
- “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
- Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ.
- Онцгой байдлын албан хаагчдын хувцас хэрэглэл, техник бааз суурийг нэмэгдүүлэхээр 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгаж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл үлдээх