Ардчилсан намаас ирэх оны төсвийг хэлэлцэхтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн:
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх 2027 оны төсвийн хоёр дахин хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх долоо хоногт төсвийн тодотголоо баталж дуусах байгаа. Уг төсөлд Оюутолгойн ногдол ашгаар 3 их наяд төгрөг оруулж ирэх төслийг оруулж ирсэн. Өнөөдөр манай улс 3 их наядын ногдол ашиг авахаар бол төслийн 66 хувийг эзэмшдэг Рио Тинто компани 6 их наядын ногдол ашиг авахаар байгаа юм. Санхүүгийн нөхцөл байдлаар нь харвал уг компани 9 их наядын ногдол ашиг тараах боломжтой юу гэдгийг асуух ёстой. Яагаад гэвэл хэлэлцээрийн хүрээнд 2037 онд өгөөжөө хүртэж эхэлнэ гэдэг тоо яригддаг байсан бол өнөөдөр урьдчилж авахаар болж байна. Ингээд асуулт тавихаар Засгийн газраас тодорхой хариулт хэлэхгүй. Сангийн яамнаас хэлэлцээр дуусаагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар тохирсон гэх мэдээллийг аман байдлаар хүргэсэн. Гэтэл ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед эдгээр мэдээлэл тодорхой бус байгаа нь буруу юм. 2 их наядыг нь төсвийн төсөлд, 1 их наядыг нь баялгийн санд хуваарилна гэсэн. Нэг ноцтой зүйл нь баялгийн сан дээр 1 их наядыг оруулна гэчхээд 2027 онд зарлагадахаар тодорхойгүй байдлаар оруулсан байна. Миний хувьд Засгийн газар ирэх сонгуулиар бэлэн мөнгө тараах төлөвлөгөөгөө нууцаар хэрэгжүүлэх гэж байна гэж харж байна. Ямар ч сахилга батгүй, олсон орлогоо тэр чигт нь зарцуулсан, сонгууль угтсан төсөв оруулж ирсэн гэж харж байна.
Сэтгэгдэл үлдээх
Ene gishuunii yarij bga n zow. Buh zuils mash oilgomjgui helbereer huchindej batlah ged hugatsaa tulgaj baina. Bid todorhoi bolgoh heregtei
Hashaa
Дэмжих үү?
0 0