МИАТ компани БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

.Graph
2024-04-25

МИАТ компани хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа.

Дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCap компаниас авсан БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэнэ. Мөн цаашид АНУ, Сингапур, Австрали руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж. 

Давуу талууд

  • Хурдтай, алслалт сайтай тул тив алгассан холын зайн нислэгийг зогсолгүй шууд үйлдэх боломжтой.
  • Дэлхийн зогсолтгүй шууд үйлддэг холын зайн 5 чиглэлийн нислэгийн 3-ыг тус агаарын хөлгөөр үйлддэг.
  • Аэродинамикийн технологийн дэвшил, илүү үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй.
  • Нэг суудалд оногдох түлшний зарцуулалт В767-300 агаарын хөлгөөс 20 хувиар бага тул агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хийг мөн хэмжээгээр бууруулсан.
  • Дэвшилтэт технологи бүхий нисгэгчийн бүхээг, тоноглолуудтай.
  • В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том тул зорчигчдод тав тухтай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe