Итали Улсын Милан, Болонья, Турин, Ром, Наполи, Флоренц, Женова зэрэг хотуудад 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр түлш шатахуун, хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт, татварын дарамт зэрэг амьжиргааны өртөг нэмэгдэж байгааг эсэргүүцсэн жагсаал, цуглаан зохион байгуулагдаж байна. Энэ үеэр зарим газруудад эмх замбараагүй байдал үүссэний улмаас иргэд болон хууль сахиулах байгууллагын ажилтнууд хооронд мөргөлдөөн үүссэн байна.
Орон нутгийн хууль сахиулах байгууллагууд нийтийн хэв журам, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд зарим хотод оюутан, залуучуудын байгууллага, үйлдвэрчний эвлэлүүд жагсаал, цуглаан, ажил хаялтыг үргэлжлүүлэн зохион байгуулах тухай эх сурвалжууд мэдээлж байгаа тул ойрын хугацаанд замын хөдөлгөөн, нийтийн тээврийн үйлчилгээнд түр хугацааны өөрчлөлт, хязгаарлалт үүсэж болзошгүй байна.
Иймд Итали Улсад оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж байгаа Монгол Улсын иргэдийг жагсаал, цуглаан, эмх замбараагүй байдал үүсэж буй газруудад зорчихоос зайлсхийх, анхаарал болгоомжтой байж өөрийн аюулгүй байдлыг хангаж, орон нутгийн цагдаа, хууль сахиулах байгууллагын заавар, анхааруулгыг дагаж мөрдөхийг зөвлөж байна.
Яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд яаралтай дуудлагын 112 дугаарт холбогдоно уу.
Сэтгэгдэл үлдээх