Иргэн Г.Уянгаа дараагийн баримтаа дэлгэлээ. Уг баримтад Х.Нямбаатарын гар хөл болж ажилласан байх магадлалтай 4 сайт нь нийтдээ 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс авсан байна гэлээ.
Тэрээр "Хатан туулаа аваръя хөдөлгөөний талаар сурвалжилж байсан мэдээллийн хэрэгслүүдийг сүүлийн үед идэвхтэйгээр гутаан доромжилж байна. Хоёр жилийн гэрээний дүн болох 70 сая төгрөгийн дүн гаргаж ирээд өөрсдийгөө ердөө 10-хан төгрөгийн гэрээ хийдэг гэж өрөвдүүлэх гэж үзсэн. Гэтэл үг бүхэн нь худал байсныг одоо баримтаар нотолно.
Эхлээд зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг иргэдийн дуу хоолойг дамжуулсан сайтуудын талаар мэдээлэл гаргаж, бүгдээрээ булайгаа дэлгэе гэсэн. Энэ бол нээлттэй өгөгдөл дээр байхгүй мэдээлэл. Дараа нь эгүүр.мн сайтын эзэн Ж.Мядагбадам "Н.Өнөрцэцэгийн гаргасан мэдээллийг нийслэлийнхэн хараад хоёр ч ажилтнаа халав" гэж мэдээлсэн. Энэ хэд бол мэдээллийг нээлттэй өгөгдлөөс биш нийслэлд байгаа танил талаараа мэдээлэл авч, салбараа намнах гэж үзсэн байдаг. Миний хувьд Н.Өнөрцэцэг, Ж.Мядагбадам нарын болон 10 сайтын мэдээллийг нээлттэй өгөгдлөөс цуглуулан мэдээлж байсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хотын дарга асан Х.Нямбаатар эдгээр сайтыг өмөөрсөн. Энэ нь харилцан хамаарал бүхий байсныг өөрөө илчлэн ярьсан гэсэн үг.
shilen.gov.mn сайтаас дараах мэдээллийг цуглууллаа. Н.Өнөрцэцэг би аравхан саяын гэрээ хийдэг гэж өрөвдүүлэх гэж оролдсон. Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг, эгүүр.мн сайтын эзэн Ж.Мядагбадам, товч.мн сайтын эзэн Д.Майцэцэг, өрөг.мн сайтын эзэн Б.Болорчимэг нар нь төрийн байгууллагуудтай хамгийн өндөр дүнтэй гэрээ байгуулсныг нээлттэй өгөгдлөөс харж болно. Энэ дөрвөн сайт нийлээд 1.4 тэрбум төгрөг авчээ. Хатан туулаа аваръя хөдөлгөөнийг нийт 10 сайт гөвсөн байдаг. Үүнийг дөрвийг нь шүүхэд нийт дүн нь 1.4 тэрбум болж байна. Тус бүрд нь задалж үзвэл,
Н.Өнөрцэцэг, Ж.Мядагбадам нар салбар руугаа ноцлоо. Тэдний хэлсэн бүхэн худал байсан гэдгийг би баримтаар нотоллоо. Х.Нямбаатар нийслэлийн иргэн бүрийн халааснаас авсан мөнгөөр энэ хэвлэл гэх нэрээр нүүрээ халхалсан гэмт бүлэглэлд очиж байсан гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Сэтгэгдэл үлдээх