Аврах 110 дугаар ангийн аврагчдын хувцас хэрэглэл бүрэн гэв

Ц.Чимэдцэеэ
2024-04-25

Нийслэлийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 110 дугаар анги өнөөдөр сэтгүүлчдэд ажлын орчин нөхцөлөө танилцууллаа.

Аврах ангийн орчин нөхцөл ямар вэ?

  • 2023 онд ашиглалтад орсон энэ байр нь аврагчдын бие бялдарыг хөгжүүлэх, амарч тухлах, дасгал сургуулилтаа хийх боломжийг бүрэн хангасан зохион байгуулалттай.
  • Түүнчлэн онцгой байдал зарласан нөхцөлд Нийслэлийн онцгой комисс  бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжтой төв байр юм.
  •  Мөн хажуудаа албан хаагчдын хүүхдүүдийг хамруулах 50 хүүхдийн багтаамж бүхий цэцэрлэгтэй аж.

Аврагчид яаж ажилладаг вэ?

  • Аврах ангийн албан хаагчдын хувцас хэрэглэл бүрэн ба сэлгэх, дамжуулах шаардлага гардаггүй гэж тус албаныхан мэдээллээ.
  • Аврагчид он гарснаас хойш 130 гаруй дуудлагын дагуу ажилласан байна.
  • Тэдний галын машин 9 давхар хүртэл байшингийн гал унтраах боломжтой.
  •  Галын голомт руу орохдоо хүчилтөрөгчийн баллон бүхий амьсгалын багаа өмсдөг.
  • Энэ баг нь 300 атмосфер даралтад 25-30 минут ажиллах боломжийг бүрдүүлдэг байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe