П.Ундрах-Эрдэнэ: Салхитын мөнгөний ордыг хууль бусаар улсад авсан гэж худал мэдээлэл тарааж байна

.Graph
2026-10-19

Г.Занданшатарын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ мэдээлэл хийж, түүний талаар худал мэдээллийг олон нийтэд болон гадаадын эх сурвалжуудад түгээж байгаа асуудлыг шалгуулахаа мэдэгдлээ. Г.Занданшатарын талаар дараах худал мэдээлэл түгээд байгаа аж. 

Тэрээр:

Салхитын алт, мөнгөний орд. Тус ордыг БНХАУ-ын иргэн хууль бусаар эзэмшиж байсан. Ийнхүү уг ордын эзэмшлийн талаар гадаадын иргэд хоорондоо маргалдаж, уг маргаанд Монголын өндөр албан тушаалтнууд, УДШ-ийн нэр бүхий шүүгчдийн нэр холбогдож байсан. Улмаар их хэмжээний мөнгийг хууль хяналтын байгууллагыг авлигадахаар хадгалж байсан. Энэ бол тухайн үед шуугиан тарьсан том хэрэг байсан юм. Энэ үед Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байсан бөгөөд цагдаа, тагнуулын тусгай ажиллагаа явуулж төрийн мэдэлд авч, холбогдоод байсан алба хаагчид хуулийн хариуцлага хүлээж, авлигын мөнгийн улсын төсөвт хураасан. Ингээд 2020 онд уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тэтгэврийн зээлийг тэглэсэн. Одоо бол орд нь Эрдэнэс Монгол компанийн эзэмшилд байгаа. Тухайн үед ял авч байсан хүмүүс одоо Г.Занданшатарын алдар хүндийг гутааж, ордыг буцааж авах ашиг сонирхолтой байж болзошгүй. Ялангуяа энэ үйл явдлыг хятад хэл дээр орчуулж, хууль бусаар уг ордыг авсан мэт тарааж байгаа сэтгүүлч хүртэл байгаа. 

С.Амарсайхан ХЗДХ-ийн сайд байхдаа худал мэдээлэл хийсэн. Тэрээр Авдрант хайрхан, Нүүрстэйн ам ашигт малтмалын лицензийг А.Намсаманд, Г.Занданшатар нарыг хувьдаа авч ашиглах гэж байсныг зогсоосон гэж мэдээлсэн. Ингэхдээ ямар ч баримт үзүүлээгүй. Эдгээрийг бид шалгуулна гэдэг байр суурьтай байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe