Б.Амарсанаа: Импортын бензиний үнэ 17.8 хувиар нэмэгдсэн учир Монголд 550 төгрөгөөр нэмэгдсэн

.Graph
2026-10-19

Монополын эсрэг газрыг бензиний үнэ 550 төгрөгөөр нэмэгдсэн нь үндэслэлтэй эсэх асуудлаар шалгалт хийх үүргийг өнгөрсөн долоо хоногт өгчээ. 

Шалгалтын талаар Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа "Шатахууны үнийг шалгах Ажлын хэсэг гаргаж ажиллалаа. Олон улсын нөхцөл байдалтай холбогдуулан дэлхий даяар шатахууны үнэ өсөж байгаа. Бид олон улсын биржээс үнэ тогтоож авч байгаа. Есдүгээр сард АИ-92 бензинийг нэг тонныг 873 ам.доллараар авдаг байсан бол аравдугаар сард 1063 ам.доллараар авч байна. 17.8 хувь өссөн гэсэн үг. Тиймээс Монголд 550 төгрөгөөр нэмэгдсэн байж болзошгүй" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe