Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас benzin.mn сайттай /апп/ хамтран ажиллаж, тус сайтад Улаанбаатарт ажиллаж буй 264 шатахуун түгээх станцын мэдээллийг холбожээ. Ингэснээр аль шатахуун түгээх станц, ямар төрлийн бензин олгож байгаа вэ гэдгийг шууд харах боломжтой болж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлснээр "Шатахуун түгээх станцын бензиний үлдэгдлийн мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн компаниуд хариуцна. Бензиний үлдэгдэл байгаа ч түгээлт хийхгүй байвал хариуцлага тооцоод явна" гэлээ.
Мөн Benzin.mn сайтын санаачлагч Б.Хүрэлбаатар "Бид яамтай хамтарч ажиллаж байгаа ч нэг ч төгрөг аваагүй. Бидний хэрэгжүүлж байгаа төсөл бөгөөд гарч байгаа зардлыг бид өөрсдөө бүрэн хариуцаж явааг эхэнд нь мэдэгдмээр байна. Бид хоёр том ажил хийсэн.
Нэгд, ЗХУТ-тай хамтарч ажиллаад ШТС-уудын бодит цагийн бичлэгийг шууд дамжуулж байгаа. Ингэснээр очихыг төлөвлөж байгаа ШТС-аа камераар хараад, очерыг нь очих эсэхээ шийднэ.
Хоёрт, тухайн ШТС дээр ямар бензин, хэзээ буусан бэ гэдгийг харах боломжтой" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх