Голомт банкнаас үндэсний санхүүгийн дархлааг нэмэгдүүлж, иргэдийн хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой “Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аяныг 2024.01.01-2024.04.15-ны хооронд зохион байгууллаа.
Аяны хүрээнд хугацаатай, төгрөгийн хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, хугацаа сунгасан харилцагчдадаа сугалаа олгож, үүссэн сугалаанаас Парис хот руу хосоороо аялах эрхийн 5 ялагчийг тодруулж, шагналыг гардуулав.
“Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аянд нийт 100,000 орчим харилцагч хамрагдаж, өөрийн ирээдүйд хуримтлалаар хөрөнгө оруулжээ.
Сэтгэгдэл үлдээх