“Чампи” хар салхи Тайванийг чиглэн ирсэнтэй холбоотойгоор тус улсад нэг хүн амиа алдаж, 94 хүн гэмтэн, 1,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Тайванийн гамшгийн асуудал эрхэлсэн байгууллагын мэдээлснээр, өчигдөр арлын баруун өмнөд хэсэгт орших Люцю аралд нэг хүн хүчтэй давалгаанд туугдан амиа алдсан байна.
Хар салхины улмаас Зүүн Азийн агаарын болон далайн тээврийн үйлчилгээ доголджээ. Тайваньд 125 орчим нислэг цуцлагдсан бол Японы “Japan Airlines”, “ANA” зэрэг компани пүрэв гарагаас ням гараг хүртэлх 100 гаруй нислэгээ цуцалсан байна.
Энэ нь Японд дор хаяж 11,000 зорчигчийн аялалд нөлөөлөхөөр байгаа аж. Түүнчлэн зарим төмөр зам, гатлага онгоцны үйлчилгээг түр зогсоосон гэх мэдээлэл байна.
“Чампи” хар салхи өнөөдөр Тайвань болон Японы Окинава арлуудыг дайрч, амралтын өдрүүдэд Хятадын зүүн хэсэг болон Өмнөд Солонгосын Жэжү арал руу чиглэх төлөвтэй байна.
BBC-ийн мэдээлснээр, “Чампи” нь Японд энэ онд бүртгэгдсэн 30 дахь хар салхи бөгөөд 2013 оноос хойш анх удаа нэг жилийн дотор ийм олон хар салхи бүртгэгдэж байгаа тохиолдол аж.
Сэтгэгдэл үлдээх