“Хатан туулаа хамгаалъя” хөдөлгөөний идэвхтэн, иргэн Г.Уянгаа дараагийн баримтаа дэлгэлээ.
Энэ удаад тэрээр Х.Нямбаатар нийслэлийн засаг байх үедээ Н.Өнөрцэцэг тэргүүтэй сайтын эзэд болон нийслэлийг сурталчилдаг хэвлэл мэдээллийн 13 ажилчдадаа түрээслээд өмчлөх хэлбэрийн байруудыг олгосон талаар мэдээллээ.
Г.Уянгаа:
Миний бие сүүлийн 14 хоног Х.Нямбаатартай холбоотой мэдээллүүдийн тасралтгүй өглөө. Нэн ялангуй хэвлэл мэдээлэл нэрээр, гэмт бүлэглэл болж, иргэдийн гутаан доромжилж байгаа сэтгүүлчдийн баримтыг удаа дараа хүргэж байна. Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг тэргүүтэй сэтгүүлчид зөвхөн иргэдийн газрыг авч, төртэй их хэмжээ гэрээ хийхээс гадна байр авсан байна. Тус байрууд нь хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны боломж доогуур иргэд болон насаараа төрд зүтгэсэн төрийн албан хаагчид зэрэг мянга мянган өрхийн хүсэн хүлээдэг түрээслээд өмчлөх төслийн байр байжээ. Одоо та бүхэнд нийслэлээс байр авсан сайтын эздүүдийг зарлая.
Нэгт, Н.Өнөрцэцэгийн хамсаатан буюу Eguur.mn сайтын эрхлэгч Ж.Мядагбадамын компанийн нэр дээр 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрээр Б.О-ийн нэр дээр Сүхбаатар дүүргийн 11-р хорооны орон сууц олгожээ.
Хоёрт, Н.Өнөрцэцэгийн хамсаатан Товч.мн сайтын эрхлэгч Д.Майцэцэгийн компанийн дээр 2023 оны дөрөвдүгээр сард Б.А-ийн нэр дээр Баянзүрх дүүргийн 42-р хорооны 11-р хороололд байр олгожээ.
Гуравт, Н.Өнөрцэцэгийн хамсаатан Цахиур.мн сайтын эзэн Ц.Анхзулын компанийн нэр дээр тус оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрээр Б.З-ийн нэр дээр Баянзүрх дүүргийн 14-р хороонд нийслэлээс байр олгосон байна.
Дөрөвт, Н.Өнөрцэцэгийн хамсаатан Зөв.мн сайтын эзэн Долгорсүрэнгийн компани дээр 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар Х.Нямбаатарын нь өөрийнх нь гарын үсгээр Х.Е-ийн нэр дээр Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байр олгожээ.
Тавд, 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрээр сэтгүүлч С.Будрагчаагийн нэр дээр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах арцатын аманд орон сууц олгосон байна. Эдгээр сайтын эздээс гадна нийслэлийн хэвлэл мэдээлэл хариуцсан 13 хэвлэлийн ажилтнууд мөн байр олгож ээ.
Сэтгэгдэл үлдээх
Авилгалын уурхайн дөнгөж хөрсөн дээрх цэцэг шүү. Сайн ухаарай, бүүр их юм гарна. 1 захиалга 1 байр бол наад захын төлбөрт гэдэг билээ
Зочин
Дэмжих үү?
0 0