Энэ оны дөрөвдүгээр сард Эрчим хүчний сайдаар Б.Найдалаа томилогдсон билээ. Тухайн үед Т.Доржханд “ХҮН нам эрчим хүчний реформыг эхлүүлээд явсан. Завсар нь реформын үндэсний хороог ажиллуулаад явсан. Энэ агуулгын хүрээнд, эрчим хүчний асуудлыг ХҮН нам аваад явах нь зүйтэй” хэмээн байр сууриа илэрхийлж байсан билээ.
Тэгвэл эрчим хүчний салбарын нэг том институц болох Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар мөн л ХҮН намын хүн очжээ. Тэр бол Л.Жамбаа юм.
Лхагвын Жамбаа нь физик, цөмийн технологч мэргэжилтэй, магистр зэрэгтэй. Англи хэл эзэмшсэн, эрчим хүчний чиглэлээр мэргэшсэн туршлагатай инженер аж. Тэрээр Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон олон улсын байгууллагуудад мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд захирлын албан тушаалд ажиллаж байсан.
БОЛОВСРОЛ
АЖЛЫН ТУРШЛАГА
Түүний хувьд 2024 оны сонгуулиар ХҮН намаас 5-р тойрогт нэр дэвшээд гараагүй юм
Мөн Б.Найдалаа, Л.Жамбаа нар дээр Т.Доржханд өөрөө нэмэгдэнэ. Тэрээр Эрчим хүчний реформын үндэсний хороог ахалж байсан билээ. Ийнхүү ХҮН нам Монгол Улсын эрчим хүчний салбарыг бүрэн атгалаа. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарт амжилт гарвал тэднийх, алдаа гарвал бас л тэднийх болох нь ээ.
Сэтгэгдэл үлдээх