Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүрэх замыг өнөөдрийн 22:00 цагаас 30-ны 23:00 цагийн хооронд хааж, засан шийнэчлэнэ. Уг хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг эхлэх юм.
Хоёрдугаар хэсгэгт Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүрэх зам хамаарч байна. Замыг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, мөн засан шинэчилнэ.
Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтыг ийнхүү хийх юм байна.
Сэтгэгдэл үлдээх