Apple Music болон Roc Nation компани ирэх жилийн “Super Bowl LXI” тэмцээний завсарлагааны шоуны гол уран бүтээлчээр реппер Jay-Z-г сонгосноо зарлалаа.
Тус мэдээллийг ганцхан цагийн өмнө Apple Music албан ёсны инстаграм хуудастаа “GOAT’s out of the bag” гэх тайлбартайгаар нийтэлжээ.
2027 оны “Super Bowl LXI” тэмцээн хоёрдугаар сарын 14-нд АНУ-ын Калифорни мужийн Инглвуд хот дахь SoFi Stadium-д болох юм.
Super Bowl-ын завсарлагааны шоу нь жил бүр дэлхийн хөгжмийн салбарын олны анхаарлыг татдаг томоохон үзүүлбэрүүдийн нэг билээ. Өмнөх жилүүдэд Rihanna, Usher, Kendrick Lamar нар тайзнаа гарч байсан бол 2026 оны шоуг Пуэрто-Рикогийн дуучин Bad Bunny чимсэн юм.
Jay-Z-ийн үүсгэн байгуулсан Roc Nation компани 2019 оноос хойш NFL-тэй хамтран Super Bowl-ын завсарлагааны шоуны уран бүтээлчийг сонгох, тоглолтыг зохион байгуулахад оролцож ирсэн байдаг.
Сэтгэгдэл үлдээх