Дэлхийн тансаг зэрэглэлийн барааны зах зээлд эрэлт саарч, Хятадын хэрэглэгчдийн худалдан авалт суларснаар Европын томоохон тансаг зэрэглэлийн компаниудын хувьцааны ханш энэ онд мэдэгдэхүйц буурчээ.
Louis Vuitton , Christian Dior, Tiffany & Co зэрэг брэндийг эзэмшдэг LVMH компанийн хувьцаа 39.9 хувиар, Gucci, Bottega Veneta зэрэг брэндүүдийг эзэмшдэг Kering-ийн хувьцаа 29.1 хувиар, Hermès-ийн хувьцаа 39.2 хувиар тус тус буурчээ.
Kering-ийн 2026 оны гуравдугаар улирлын орлого валютын ханшийн нөлөөг хасаж тооцоход өмнөх оны мөн үеэс нэг хувиар буурсан бол Gucci-ийн орлого зургаан хувиар буурч, 1.291 тэрбум еврод хүрчээ. Харин LVMH-ийн хувцас, арьсан эдлэлийн орлого тухайн улиралд таван хувиар буурсан байна.
Үүний зэрэгцээ Hermès-ийн нийт орлого гуравдугаар улиралд валютын тогтмол ханшаар тооцоход 4.3 хувиар өссөн ч шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй нь хувьцааны ханшид дарамт үзүүлжээ.
Хувьцааны ханшийн уналт LVMH-ийн ерөнхийлөгч Бернар Арногийн хөрөнгийн үнэлгээнд мөн нөлөөлсөн байна. Forbes-ийн 2026 оны жилийн жагсаалтаар Бернар Арно болон түүний гэр бүлийн хөрөнгө 171 тэр ам.доллароор үнэлэгдэж жагсаалтын 7-д бичигдэж байна. Тэрээр 2024 онд 233 тэрбум ам.долларын хөрөнгийн үнэлгээтэйгээр уг жагсаалтыг тэргүүлж байсан юм.
Сэтгэгдэл үлдээх