Америкийн эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны WNBA гурван удаагийн аварга, Олимпын хоёр удаагийн алтан медалийн эзэн Кэдис Паркер зодог тайлж байгаагаа өнгөрсөн ням гарагт мэдэгдлээ.
Кэдис Паркер WNBA-ийн 16 удаагийн тоглохдоо хоёр удаа “Үнэ цэнтэй тоглогч (MVP) ”-оор шалгарсан. 2008, 2012 оны Олимпоос алтан медаль хүртэж байв. Мөн 2016 онд “Лос-Анжелес Спаркс”, 2021 онд “Чикаго Скай”, өнгөрсөн онд “Лас-Вегас Эйс” багуудын хамтаар WNBA-ийн аварга болсон билээ.
Одоо 38 настай хүчний довтлогч энэ тухайгаа өөрийн “инстаграм” хуудсаараа дамжуулан дэлгэрэнгүй мэдэгдэж, сайн ээж байж, гэр бүлдээ илүү цаг гаргах тухай тухай бичжээ.
Сэтгэгдэл үлдээх