Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатарын үдэш” дууны хөгжмийн зохиолч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдорж ахад хоёр өрөө орон сууц бэлэглэлээ.
1985 онд төрсөн энэхүү бүтээл өдгөө Монголын хил давж, олон улсын тайзнаа эгшиглэн, гадаадын олон сая сонсогчдын хүртээл болжээ.
БНХАУ-ын Чинхай мужийн ээж, хүү хоёрын дуулсан хувилбар 2023 онд цахим орчинд 250 сая гаруй үзэлт авч байв.
Сэтгэгдэл үлдээх