Арменийн парламентын чуулганы үеэр эрх баригч нам болон сөрөг хүчнийхний хооронд ширүүн тэмцэл боллоо. Эрх баригч "Иргэний гэрээ" намын гишүүн Тарон Чахоян сөрөг хүчний "Хүчирхэг Армен" намын тэргүүн Нарек Карапетяны гэр бүлийг авлигын хэргээр улс төрийн үйл ажиллагаатай холбон шүүмжилснээр маргаан эхэлж, улмаар зодоон болжээ.
Зодооны үеэр парламентын дэд дарга Ваагн Александан сөрөг хүчний гишүүдийн зүг сандал шиджээ. Уг маргаан чуулганы танхимаар зогсохгүй парламентын коридорт үргэлжилсэн байна.
Энэхүү үйл явдлын дараа Ерөнхий сайд Никол Пашинян тайлбар өгч, хүчирхийллийг буруушаасан ч намын гишүүдийнхээ үйлдлийг зөвтгөж, сөрөг хүчнийхний “гарыг нь хугална” гэж заналхийлжээ.
Мөн тэрээр “Сандал шидсэн ч бай, өөр ямар нэг зүйлээр хариу үйлдэл үзүүлсэн ч бай, энэ нь тухайн нөхцөл байдалд тохирсон, зөв үйлдэл байсан” гэв.
Харин Арменийн Хүний эрхийн хамгаалагч Анаит Манассян уг үйл явдалд шүүмжлэлтэй хандаж, парламент бол санал зөрөлдөөнийг хүчирхийллээр бус, ардчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх ёстой газар гэдгийг онцолсон байна.
Сэтгэгдэл үлдээх