-Засгийн газраас гэр хорооллын дахин төлөвлөлтөд газраа чөлөөлж өгөөд компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийг төрөөс барьж буй орон сууцуудад үе шаттай хамруулах, байр олгох шийдвэрийг гаргаад байна.
Орон сууцтай холбоотой хохирсон, залилуулсан иргэд нэгдэж төрийн бус байгууллага байгуулан УИХ дахь өргөдлийн байнгын хороонд хандаад байсан билээ. Өнөөдрийн байдлаар нийт гурван мянга гаруй иргэн урьдчилгаа өгөөд залилуулсан, газраараа байр солиод орж чадаагүй гэх мэт шалтгаанаар хохирсон. Тэгвэл 10 гаруй жилийн өмнө нийслэлээс хэрэгжүүлсэн дахин төлөвлөлтөд хамрагдаад өдийг хүртэл байрандаа орж чадаагүй хохирсон 735 иргэний асуудлыг шийдэхээр болжээ. Эдгээр иргэдийг төрөөс хэрэгжүүлж байгаа Сэлбэ дэд төв, Солонго хороололд орон сууцанд оруулах юм байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирсэн иргэдийн гомдол, саналын дагуу ажлын хэсэг ажиллуулж, Засгийн газарт танилцуулснаар ийнхүү нааштайгаар шийдвэрлэж эхлэл тавигдлаа. Одоогийн байдлаар хуваарилалтын албан мэдээлэл гараагүй байгаа юм. Тун удахгүй Барилга хот байгуулалтын яамнаас
Сэтгэгдэл үлдээх