Б.Түвшин: Оюутолгойн ногдол ашгийн хэлэлцээрийг ил тод болгох ёстой

.Graph
2026-10-30

“Оюу толгой” компаниас Засгийн газар энэ жил ногдол ашиг авах болсон талаар зарлаад сар орчим болж байна. Эхлээд төсөв рүү хоёр их наядыг татаж эрчим хүч, боловсрол зэрэг тулгамдаж байгаа асуудлаа шийднэ гэж УИХ-д оруулж ирсэн. Улмаар нэг удаагийн зохицуулалттай хуулийн төслөө эргэн татаж иргэдийн дунд явуулсан санал асуулгаар Баялгийн сан дахь Хуримтлалын санд бүгдийг нь хадгалахаар болсон. Одоогоор хэзээ, хэдэн төгрөг орж ирэх нь тодорхойгүй байгаа ч Засгийн газрын тооцоолж хэлснээр гурван их наяд гэсэн юм. Тэгвэл Ардчилсан намын УИХ дахь бүлгийн дарга Б.Түвшин ногдол ашгийн хэлцэл, тооцооллын үндэслэлийг ил тод болгохыг шаардлаа. 

УИХ дахь Ардчилсан намын Бүлгийн дарга Б.Түвшин: Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийн тодорхой хэсгийг улсын төсвөөр дамжуулан зарцуулах зорилго бүхий анхдагч хуулийн төслөө буцаан татсаныг сайшааж байгаа ч ногдол ашгийн хэлцэл, хуваарилалтын нөхцөл, төлбөрийн хугацаа, тооцооллын үндэслэлийг ил тод болгох шаардлагатайг анхааруулъя 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe