Монголын технологийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээгдэж байна.
Интеллигент Технологи ХХК нь Монгол Улсад анх удаа IoT сүлжээний дэд бүтцийг бий болгож, албан ёсоор нээх гэж байна.
Нээлт энэ сарын 3-нд буюу мягмар гарагт Shangrila Event Hall-д болно. Энэ үеэр албан байгууллага, бизнес эрхлэгчдэд төслөө нээлттэй танилцуулна.
Энэхүү IoT сүлжээ нь эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэл, байгаль орчин, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хэрэглэгддэг бөгөөд төхөөрөмжүүдийг холбож, мэдээллийг алсаас бодит цагийн горимд дамжуулах шинэ боломжийг бүрдүүлэх юм.
Сэтгэгдэл үлдээх