Хайди Клумын хувирсан аварга том гарыг бүтээхэд дөрвөн сар зарцуулжээ

.Graph
2026-11-02

Супермодель Хайди Клум жил бүрийн Халловины баяраар олныг гайхшируулдаг уламжлалтай. Тэрээр этгээд, итгэмээргүй дүр бүтээдгээрээ алдартай бөгөөд энэ жил ч дахин баталлаа. 2026 оны Халловины баяраар Хайди Клум тасарсан мэт дүрслэгдсэн 2.5 метр өндөр аварга том гар болж хувирчээ.

Уг дүрийг бүтээх санаа түүнд өнгөрсөн жил төрсөн бөгөөд уран бүтээлч Mike Marino болон түүний багтай  дөрвөн сар хамтарч ажилласан талаараа People-д ярьжээ. Харин эцсийн дүр төрхийг бүтээхэд ойролцоогоор 5–6 цаг зарцуулсан байна. 

Энэ жилийн Халловины баяр түүний хувьд онцгой бөгөөд жил бүр зохион байгуулдаг Халловуны үдэшлэгийнх нь 25 жилийн ой тохиож байгаа юм.

Хайди Клум өмнөх жилүүдэд аварга өт, тогос, “Shrek” киноны Fiona, “E.T.”-ийн дүрд хувирч байсан юм. 



Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe