Сонгуульд 23 нам, 2 эвсэл өрсөлдөнө

Ц.Чимэдцэеэ
2024-04-30 186

Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох хүсэлт ирүүлсэн 23 нам, 2 эвслийг бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлэлээ.

Намуудын бичиг баримт бүрэн эсэхийг нягталж, сонгуулийн зардлын тайлан гаргах журам зөрчсөн үндэслэлээр Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намыг бүртгэхээс татгалзсан байна.

Дараах нам, эвслүүд бүртгүүлжээ.

  1. Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
  2. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/
  3. Үндэсний эвсэл /МНН-МҮАН/
  4. Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
  5. Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/
  6. Бүгд найрамдах нам /БНН/
  7. ХҮН нам /ХҮН/
  8. Монголын Либерал нам /МЛН/
  9. Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/
  10. Иргэний хөдөлгөөний нам /ИХН/
  11. Ардчилал шинэчлэлийн нам
  12. Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/
  13. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  14. Үнэн ба Зөв нам
  15. Ардчилсан нам /АН/
  16. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/
  17. Монгол Консерватив нам /МКН/
  18. Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШИНЭ нам/
  19. Монголын Социал Демократ Нам
  20. Монголын хүний төлөө нам
  21. Дэлхийн монголчууд нам (ДМН)
  22. Ард түмний хүч нам
  23. Эх Орон нам
  24. Монгол Ардын нам /МАН/
  25. Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe