Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас арванэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцуулав.
Хуваарийн дагуу хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ энэ сарын 12-нд, эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж болон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 19-нөөс олгож эхлэх нь.
Мөн Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж болон насны хишгийг энэ сарын 24-нд олгохоор шийдвэрлэжээ. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр болон асаргааны тэтгэмжийг энэ сарын 12, 24-нд олгоно.

Сэтгэгдэл үлдээх