Сүүлийн 48 цагийн дотор Оросын цохилтууд Украины тусламжийн газар, эмнэлэг болон асрах байрууд руу халдаж, ойролцоогоор 38 энгийн иргэн амиа алдаад байна. Мягмар гарагт Оросын FAB-3000 төрлийн есөн бөмбөг Украины тусламжийн төв болон ойролцоох хорогдох байрыг онилсны улмаас багадаа 26 хүн амиа алджээ.
Орос, Украйны мөргөлдөөн 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн байдаг. Энэ хугацаанд Украинд ойролцоогоор 17 мянга гаруй энгийн иргэн амиа алджээ. Амиа алдагсдын 850 нь хүүхэд байсныг НҮБ-аас есдүгээр сард мэдээлсэн байдаг. Харин Оросын хохирлын хэмжээг олон улсын судалгааны байгууллагууд харилцан адилгүй мэдээлж байгаа бөгөөд ойролцоогоор 374,000–770,000 гаруй цэрэг амиа алдсан байх магадлалтай гэж үзжээ.
Дээрх явдлаас өмнө Украины нисгэгчгүй онгоц ОХУ-ын гурван газрын тос боловсруулах үйлдвэрт гурван шөнө дараалан цохилт өгсөн юм.
10 дугаар сарын 31-нд Самара мужийн Новокуйбышевскийн газрын тос боловсруулах үйлдвэрийг цохисон бол дараагийн өдөр Уфа дахь Башнефть-Новойл байгууламжийг цохиж, даваа гарагт Нижний Новгород мужийн Кстово дахь газрын тос боловсруулах үйлдвэр рүү халджээ.
Эдгээр гурван байгууламж нь жилд ойролцоогоор 33 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд энэ нь тус улсын нийт газрын тос боловсруулах хүчин чадлын 10 орчим хувийг бүрдүүлдэг аж.
Хамгийн сүүлийн мэдээллээр мөргөлдөөн эхэлснээс хойш Украин ОХУ руу ойролцоогоор 300 гаруй цохилт өгсөн байна.
Сэтгэгдэл үлдээх