Азийн парламентын нээлттэй байдлын анхны индекс гарчээ. Гурван жилийн өмнө Азийн 10 улсын парламентын мониторингийн байгууллагууд (PMO) хамтран бүс нутгийнхаа парламентуудын нээлттэй байдлыг үнэлэх нэгдсэн аргачлал боловсруулах ажлыг эхлүүлсэн.
Монгол, Өмнөд Солонгос, Япон, Индонез, Тайвань, Филиппин, Шри Ланка, Камбож, Малайз, Тайландын иргэний нийгмийн байгууллага, судлаачдын хамтын ажиллагааны үр дүнд 2026 онд Азийн парламентын нээлттэй байдлын индексийг (APOI) анх удаа олон нийтэд танилцууллаа.
Уг индекс нь парламентын мэдээллийн ил тод байдал, эгэх хариуцлага, иргэдийн оролцоо гэсэн гурван үндсэн чиглэлээр үнэлгээ хийдэг.
Энэ удаагийн үнэлгээгээр Монгол Улсын парламент нийт 32 онооноос 16.75 оноо буюу 52.34 хувийн үнэлгээ авлаа. Индексийн гол ач холбогдол нь улс орнуудыг хооронд нь харьцуулахаас гадна парламент бүрийн нээлттэй байдлын ололт, дутагдлыг баримтад тулгуурлан тодорхойлж, цаашид юуг сайжруулах шаардлагатайг харуулах юм.
2023 онд Мелбурнд эхэлж, Токио, Бангкок дамнан хөгжүүлсэн гурван жилийн хамтын ажиллагаа ийнхүү анхны үр дүнгээ зарлалаа.
"Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-өөс парламентыг илүү нээлттэй, хариуцлагатай, иргэддээ ойр институц болгох зорилгоор УИХ-ын даргад 15 шаардлага хүргүүлсэн бөгөөд иргэний нийгмийн байгууллагуудыг нэгтгэсэн санаачилга өрнүүлэн, парламент дахь лобби бүлэг байгуулахаар ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх