НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага (UN Tourism)-аас 2026 оны есдүгээр сард гаргасан тайланд олон улсын аялал жуулчлалын эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Тус тайланд Монгол Улс гадаад жуулчдын тоо болон зарцуулалтын өсөлтөөр дэлхийн тэргүүлэгч 20 улс, зах зээлийн тоонд багтсан байна. Тайланд дурдсанаар 2026 оны эхний хагас жилд Монгол Улсыг зорин ирсэн олон улсын жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн байна. Энэхүү үзүүлэлтээр манай улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зорин очих 20 газрын 7 дугаарт, Ази-Номхон далайн бүс нутагтаа 5 дугаарт эрэмбэлэгдлээ.
Мөн олон улсын аялал жуулчлалын зарцуулалтын өсөлтийн жагсаалтад Монгол Улс 19 хувийн өсөлттэйгөөр дэлхийд 6 дугаарт, Ази-Номхон далайн бүсийн зах зээлүүдээс 2 дугаарт эрэмбэлэгдэв. Энэ нь манай улсыг зорих жуулчдын урсгал нэмэгдэхийн хэрээр аялал жуулчлалын салбараас олох эдийн засгийн бодит өгөөж тогтвортой өсөж байгааг харуулж байна.
Нөгөө талаар Монгол Улс тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, орон нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлжүүлэх, эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн үр дүн. Улмаар манай улс нэг сая дахь зочноо хүлээн авахад бэлэн болоод байна. Товчхондоо, Монгол Улсыг зорин ирэх гадаад жуулчдын урсгал тогтмол нэмэгдсэн байна. Статистик мэдээллээр Монгол Улсад 10 сарын байдлаар нийт 925,857 жуулчин хүрэлцэн ирж, нэг сая жуулчин хүлээн авах зорилтын 92,6 хувьд хүрлээ.
Гадаад жуулчдыг улс орноор авч үзвэл 2026 оны 10 сарыг хүртэлх хугацаанд:
-
ОХУ-аас 309,471;
-
БНХАУ-аас 224,345;
-
БНСУ-аас 137,752;
-
Япон Улсаас 41,749;
-
АНУ-аас 19,793 жуулчин тус тус иржээ.
Сэтгэгдэл үлдээх