Богд Хааны Ордон Музейгээс хүүхэд, залууст зориулан “ӨӨРӨӨ ТОДОРСОН ГЭГЭЭ” боловсролын хөтөлбөр зохион байгуулж байна. Учир нь анхдугаар Богд Өндөр гэгээн Г.Занабазар 1686 онд Соёмбо үсгийг зохиосны 340 жилийн ой энэ онд тохиож буй. “ӨӨРӨӨ ТОДОРСОН ГЭГЭЭ” боловсролын хөтөлбөрт ”Шинэ Монгол” Ерөнхий боловсролын сургуулийн есөн ангийн таван бүлгийн 120 гаруй хүүхэд Богд Хааны Ордон Музейг үзэж, тус хөтөлбөрт хамрагдлаа.
Соёмбо үсгийн гайхамшиг:
- 16 эгшиг, нийт 90 орчим үсэгтэй.
- Хэвтээ болон босоо аль ч хэлбэрээр бичиж болдог хосгүй зохиомжтой.
- Анхны буюу титэм дүрс нь өнөөдөр Монгол Улсын төрийн сүлдэнд залран, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон мөнхөрчээ.
Сэтгэгдэл үлдээх