Хэнтий аймаг, Баянхутаг сумын Жаргалант багийн “Улаан-Ухаа” гэдэг газарт өчигдөр хээрийн түймэр дэгджээ. Аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т гарсан уг түймрийн дуудлага арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 16:17 цагт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, мөн өдрийн 19:00 цагт цурамд оруулан 21:26 цагт бүрэн унтрааж чаджээ. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 744 га талбай өртөж шатсаныг тогтоосон байна.
Сэтгэгдэл үлдээх