Өнөөдөр Засгийн газрын хурлаар Төрийн албаны түр томилгоотой байгаа орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж ойрын хугацаанд сул тоог нөхөх шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар Төрийн албаны зөвлөлийн мэдээллээр 2800 гаруй түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа юм.
Одоогоор Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэж байгаа хэд хэдэн хүмүүс байна. Тухайлбал ХЗДХЯ-нд С.Баатаржав, ЦХИХХЯ-нд Ч.Золбаяр, Эрчим хүчний яаманд Г.Энхтүвшин нар юм. Тэгвэл Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Г.Энхтүвшин Төрийн албаны Ерөнхий шалгалтдаа тэнцээгүй гэх мэдээлэл гарчээ. Хуулиараа хэрвээ түр орлон гүйцэтгэгч Төрийн албаны шалгалтдаа тэнцээгүй бол үүрэгт ажлаас нь чөлөөлөх заалттай юм.
Сэтгэгдэл үлдээх