Завхан, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар аймагт олон жилийн дунджаас илүү хүйтэрнэ

.Graph
2026-11-05

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлалын судалгааны хэлтсээс 2026 оны арванхоёрдугаар сараас 2027 оны хоёрдугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. 

Арванхоёрдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Онон голын сав газраар -22...-30, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10...-16, бусад нутгаар -16...-22 хэм хүрч хүйтэрнэ. Нэгдүгээр сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Их нууруудын хотгороор -26...-32, Хэнтийн уулархаг нутаг, Туул, тэрэлж голын хөндийгөөр -22...-26, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -12...-16, бусад нутгаар -18...-22 хэм хүрч хүйтрэх төлөвийг хиймэл оюун ухаанаар тооцоолон гаргажээ. Мөн хоёрдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -22...-28, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -6...-12, бусад нутгаар -13...-21 хэм хүйтэн байх нь.

Энэ өвөл цас их унах бөгөөд Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилйин дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Арванхоёрдугаар сард Увс нуурын хотгор болон Орхон, Сэлэнгийн сав газраар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм цас орно. Нэгдүгээр сард Увс нуурын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм зузаан цастай. Хоёрдугаар сард Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм цас орох нь. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe