О.Дөлгөөний агсны нэрэмжит шагналын эзэд тодорлоо

О.Пүрэвсүрэн
2024-05-01 96

Оюутны лигийн Финалын MVP шагналыг 2020 оноос Оюутны лигийн аварга, Дээд лигийн дэд аварга, 2018 оны Монгол улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин, Этүгэн Ирвэсүүд багийн ахлагч, Сагсан бөмбөгийн спортын мастер О.Дөлгөөний агсны нэрэмжит болгосон. Энэ жил дөрөв дэх удаагаа гардуулан өглөө.

 Энэ жилийн Оюутны лигийн Финалын эрэгтэй MVP шагналын эзнээр Сити их сургуулийн “Аянга” багийн тамирчин Б.Маргад тодорсон бол эмэгтэй Финалын эрэгтэй MVP шагналыг Монгол Улсын Их сургуулийн “Шонхорууд” багийн тамирчин М.Сэргэлэн хүртлээ. 

 Оюутны лигийн Финалын MVP шагналыг О.Дөлгөөний нэрэмжит болгосноос хойш эрэгтэй төрөлд 

  • 2020 онд Монгол Улсын Их сургуулийн Шонхорууд багийн тамирчин Ц.Санчир
  • 2022 онд Монгол Улсын Их сургуулийн Шонхорууд багийн тамирчин Б.Золжаргал·     
  • 2023 онд Этүгэн Ирвэсүүд багийн тамирчин Э.Түшиг нар тус тус шалгарч байсан 

Энэ шагналыг жил бүр уламжлал болгон О.Дөлгөөний гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүс нь гардуулдаг байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe