Монгол-Оросын найрамдлын гэрээ байгуулсны 105 жилийн тохиож байна

.Graph
2026-11-05

Монгол-Оросын найрамдлын гэрээ болон хавсарган тогтоосон тусгай гэрээ бичгийг 1912 оны 11 дүгээр сарын 3-нд Нийслэл Хүрээнд Монгол улс болон Их Орос улсын Засгийн газрын Бүрэн эрх барих сайдууд байгуулсан нь Шашин төрийг хослон барьсан хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болжээ.

Найрамдлын гэрээг байгуулахад Монгол Улсын Хаан эзний зарлигаар ба Монгол Улсын засгийн газар ноёд сайдын газраас гаргасан бүрэн эрх барих сайд, шадар сайд Дотоод зэрэг олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн захирах сайд Түмэнхэн номун эзэн Сайн ноён хан Намнансүрэн, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд чин сүжигт Да лам Цэрэнчимэд, Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд Чин ван Ханддорж, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ далай жүн ван Гомбосүрэн, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Түшээт жүн ван Чагдаржав, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ жүн ван Намсрай, Их Орос улсын хаан эзний засгийн газраас гаргасан бүрэн эрх барих сайд, действительный статский советник Иван Коростовец нар оролцож, гэрээнд гарын үсэг зуржээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe