“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат худал мэдээлэл тараасан хэрэгт ял шийтгүүллээ

Ц.Чимэдцэеэ
2024-05-02

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг хоёр сарын хугацаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Л.Чинбат нь "Chinbat Lkhagva" нэртэй фэйсбүүк хаягтаа “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” хэмээн нийтэлсэн аж.

Энэ нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдэл ба Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ийнхүү шийдвэрлэсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe