Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хотын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат НИТХ-д танилцуулсан байна. Уг албан татвараар жилдээ 40 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг гэнэ. Тэгвэл энэхүү нийслэл хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тогтоолын төслийг НИТХ-д өргөн барьлаа.
Тодорхой хэлбэл, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, амралтын газар, ресторан, баар, автомашин угаалга болон авто үйлчилгээний зургаан төрлийн үйлчилгээнд ногдуулах татварыг хоёр хувиас нэг хувь болгон бууруулахаар төлөвлөжээ. Улмаар 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх нь ээ. Цаашдаа хотын албан татвар хэмээн нэршлийг нь өөрчлөхөөр төлөвлөсөн байна.
Асуудлыг хэлэлцэх үед төлөөлөгч Э.Одонтуяа татвар буурснаар хэрэглэгчдэд бодит үр өгөөж өгч байна уу, автомашин угаалгын газрууд саарал ус ашигладаг, эсэхийг тодруулав. Бүлгийн дарга Ж.Сандагсүрэн татвар буурснаар иргэдийн халааснаас гарах зардал хэмнэгдэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа дэмжигдэх учиртайг онцолж, саарал усны хэрэглээнд хяналт тавих хэрэгтэйг санууллаа.
Сэтгэгдэл үлдээх