Ирэх амралтын өдрөөр ихэнх нутгаар дулаарна

.Graph
2026-11-06

Ховдын өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар өнөөдөр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. -1...-3 градус хэм байна.

Сэрэмжлүүлэг: 6-7-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн зарим, 07-ны өдөр Өмнөговийн зарим сумдын нутгаар 0.0-0.5 мм цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шуурах нь. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр хасах 24 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -13...-18, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8, бусад нутгаар -8...-13 хэм хүйтэн байх нь. 

Харин 8-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -3...-8 хэм хүйтэн,  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +3...-2 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11, бусад нутгаар +2...+7 хэм дулаан байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe