Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуулийн дагуу хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10 цагаас эхэлдэг ч ирц хүрээгүй шалтгаанаар 1 цаг хоцорч эхлэв.
Гишүүдийн хуралдааны ирцийг 72 гишүүнээр баталгаажуулан дийлэнх буюу 39 гишүүн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцон хуралдаж байна.
Хуралдааны үеэр гишүүд орж гарах, Засгийн газрын гишүүд хуралдаанаа орхих зэргээр хариуцлагагүй аашилж байлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар байн байн гишүүдийг суудалд суухыг гуйж, Засгийн газрын гишүүдийг хуулийн төслүүдээ хэлэлцэж дууссаны дараа танхимаа орхихыг хүсэв.
Мөн “Өдий үед хууль хэлэлцэх маш хэцүү байдаг. Өмнөх парламент хурууны хээгээр бүртгүүлдэггүй, санал өгдөггүй байсан учраас “төгөлдөр хуурдах” гэдэг нэр томьёотой. 7 хүн сууж байгаад л хууль баталчихдаг байсан байна билээ” хэмээн үнэнээ өчжээ.
Хуралдааны ирцэд тооцоогдохгүй гишүүд
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1.2-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан:
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.5-д зааснаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн УИХ–ын тогтоолоор:
Бусад гишүүд хаачсан бэ?
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль дөхөж буйтай холбогдуулан “тойргоо услах”-аар нэр дэвших бүсээрээ тойрч явна. Тухайлбал:
Сэтгэгдэл үлдээх