Идэшний цаг ойртож, малын хулгай эрс өсөв

.Graph
2026-11-06

55 тооны үхэр адуу хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ. Тодруулбал, Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 13 удаагийн үйлдлээр бусдын 55 тооны бод малыг хулгайлсан этгээдүүдийг илрүүлж, баривчиллаа.

Шалгалтын явцад 18-22 насны дөрвөн этгээд бүлэглэн бусдын малыг бэлчээрээс хулгайлж, мал, махны ченж нарт худалдан борлуулдаг байсан нь тогтоогдсон.

Хулгайд алдагдсан малын эзэд, хохирлыг тогтоох, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Ер нь идэшний цаг ойртож, малын хулгай эрс өссөнийг анхааруулав. Тиймээс малчид, иргэд та бүхэн малаа байнгын хараа хяналт, хамгаалалттай байлгаж, мал, мах худалдан авахдаа гарал үүсэл, бичиг баримтыг сайтар шалгах, сэжигтэй үйлдэл, мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe