Хубилай хааны усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгчээ

.Graph
2026-11-06

Чингис хаан Үндэсний музей байгуулагдаж үүд хаалгаа нээснээр гадна, дотны байгууллага, хувь хүмүүс музейн үзмэрийн баяжилтад ихээхэн хувь нэмэр оруулж, цөөнгүй үзмэрүүдийг хандивласан байдаг.

Үүний нэг нь 1274, 1281 онуудад Их Юань улсын эзэн хаан Хубилайн усан флот Японы Кюүшү арлын баруун хойд хэсэгт, Нагасаки мужийн Мацуура хотын харьяанд орших Такашима арал руу довтлоход ашигласан хөлөг онгоцны макет болон тус усан флотыг удирдан явж байсан Мянгатын ноёны сэргээн хийсэн тамга юм.  Эдгээр үзмэрүүдийг Япон улсын иргэн Исао Такахаши сэргээн хийсэн. Тэрээр Чингис хаан Үндэсний музейд зочлон, өөрийн сэргээн хийсэн үзмэрүүдтэйгээ (2026.11.05) танилцжээ.

Түүний тус музейн үзмэрийн баяжилтад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж, Чингис хаан Үндэсний музейн “Талархал” -ыг Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч Г. Бямбарагчаа гардуулан өгөв.  Энэ үеэр Такашима арал дээр байдаг Хубилайн усан флотоос олдсон усан онгоцыг арав дахин багасгаж хийсэн, тэр том хэмжээтэй зүйлийг багасгаж хийхэд ажиллагаа их шаардсан, хулсаар нэг бүрчлэн хийсэн болхоор далбааны хэсэг их хэцүү байсан, сарын дотор дуусгахаар тооцоолсон ч хагас жилийг зарцуулсан гэдгийг хэлж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe