Чингис хааны эш зургийг архи, тамхины шошгонд ашиглахыг хориглолоо

.Graph
2026-11-06

Сарны тооллын өвлийн эхэн сарын шинийн 1-ний өлзийт өдрийг Эзэн Богд Чингис хаан эцгийнхээ илдэнд ир нэмж, эхийнхээ царайд гэрэл болж, Дэлүүн болдогийн дэнжид тэнгэрийн цолмон мэт мэндэлсэн хэмээн Монгол Улсын төр, ард түмэн нийтээр тогтож, бахархал омогшлын баяр болгон тэмдэглэх болсон.

Уламжлалын дагуу ирэх мягмар гараг буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг хуралдуулах юм. Тиймээс өнөөдөр  Их Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих сан байгуулах, түүний хөрөнгөөр Их Эзэн Чингис хааны нэр төр, үйл хэрэг, Их Монгол улсын түүхийг хамгаалан сурталчлах, үйл ажиллагааг санхүүжүүлэх тухай санал боловсруулж, УИХ-д танилцуулж, хэлэлцүүлэв. 

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Чингис хааны эш зургийг архи, тамхины шошгон дээр ашигладаг байдлыг таслан зогсоох" зорилго бүхий тогтоолын төслийг санаачилсан.  Уг тогтоолын төслийг өнөөдөр баталлаа. 

Өөрөөр хэлбэл, "Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх" тогтоолын төслийг ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээдэг уламжлалтай. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe