Есдүгээр сарын 23-нд таг зогссон Төв шуудангийн цаг өнөөдөр ч ажиллахгүй хэвээр. Хот, хөдөөгийнхний “болзох” цэг, ажил албаны цаг товлосон хүмүүсийн уулзах чиг баримжаа болсон энэхүү түүхт цагны гэрэл унтарч, зүү зогсоод гурван сар орчим өнгөрлөө. 1999 онд Германд захиалгаар хийлгэж, Төв шуудангийн цамхагт суурилуулж асан эл цагны нэг чип нь эвдэрч, удирдлагын аппарат нь гацсан зэрэг олон эвдрэл гэмтэлтэй гэж оношлогджээ.
Харамсалтай нь, Германд өдгөө уг цагийг үйлдвэрлэхээ больсны дээр сэлбэг хэрэгслийг нь захиалгаар хийлгэхэд маш өндөр үнэ өртөг төлөхөөр байгаа аж. Тиймээс цагийг засах биш шинэчлэх хувилбар ч яригдаж эхэлжээ. Гэхдээ хэзээ хаана хэрхэн захиалах, хэдий өртгөөр цаг авах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Сэтгэгдэл үлдээх