Монгол Улсын хэлэлцээний баг COP31-д урьдчилсан хуралдаанд нэгдэв

.Graph
2026-11-09

Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал эхэллээ. Монгол Улсын хэлэлцээний баг COP31-д урьдчилсан хуралдаанд нэгдэв

Тус хуралдаанаар COP31-ийн хүрээнд хэлэлцэх асуудлаар хөгжиж буй орнуудын нийтлэг байр суурийг нэгтгэх учиртай. Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг нь дэлхийн 130 гаруй хөгжиж буй орныг нэгтгэсэн, олон улсын хэлэлцээний хүрээнд эдгээр орны нийтлэг ашиг сонирхол, байр суурийг илэрхийлдэг томоохон бүлэг юм.

Ингэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийг бууруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг сааруулах, байгаль орчинд ээлтэй технологи дамжуулах, нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх, уур амьсгалын санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар улс орнуудын нэгдсэн байр суурийг боловсруулж, бага хурлын шийдвэрт тусгуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. 

COP31 бага хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 9-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо болно. Бага хурлаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц болон Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний зорилт, амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөгжиж буй орнуудад шаардлагатай санхүүжилт олгох зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргана.

Бага хурлын өндөр дээд түвшний хуралдаанд Монгол Улсын төлөөлөл оролцоно. Монгол Улсын хэлэлцээний баг тус бага хурлын хүрээнд уур амьсгалын санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий асуудлаар хэлэлцээнд оролцохоор төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe