“Чингис хаан ба Монголчуудын ертөнц” тусгай үзэсгэлэн урт дараалал үүсгэв

.Graph
2026-11-09

Монголын агуу түүх, соёлын нандин өвийг тольдохоор европын үзэгчид урт дараалал үүсгэжээ. Тодорхой хэлбэл, Бүгд Найрамдах Итали Улсын Милан хот дахь Прада Санд нээлтээ хийсэн "Эртний дэлхийн өв. Афро-Евроазийн орон зайн Соёлын огтлолцол МЭӨ 800 – МЭ 800” олон улсын үзэсгэлэнг гадаадын үзэгчид өдөр алгасахгүй шимтэн үзэж бүр урт дараалал үүсгэсэн байна. Тус үзэсгэлэнг аравдугаар сарын 23-нд нээсэн. 80 орчим байгууллагын 200 гаруй үзмэр, эд өлгийн зүйл дэглэгдсэн бөгөөд, Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хоёр дэсийн хоёр үзмэр, эд өлгийн зүйлсээ дээжлэн авчирсан.

Үзэсгэлэнгээр эртний боловч түүхэн хөгжлийн хувьд шийдвэрлэх ач холбогдолтой нэгэн цаг үед газар дундын тэнгисийн бүс нутгийн соёл болон Зүүн Африк, Азийн соёл иргэншлүүдийн хооронд өрнөж байсан харилцаа, харилцан нөлөөллийг цоо шинэ, урьдчилан төсөөлөөгүй өнцгөөс харуулахыг зорьсон бөгөөд, дэлгэгдсэн бүтээлүүд нь төрөл зүйл, уран сайхны болоод түүхэн үнэ цэнээрээ онцгой, соёл хоорондын олон талт солилцоо, харилцаа холбоог нээн харуулахыг зорьсон байна.

Олон чиглэлд өрнөсөн, “олон өнцөгт” сүлжээ мэт бүтэц бүхий археологийн олдвор илэрсэн нөхцөл, орчны онцлог, соёлын солилцооны цар хүрээ, эрчим, худалдааны томоохон төвүүдэд өөр өөр гарал үүсэлтэй эд өлгийн зүйлс зэрэгцэн оршиж байсан түүхэн бодит байдлыг онцлон харуулж байгаагаараа тус үзэсгэлэн онцгой онцлогтой. Төв Ази түүний дунд Монгол Улсад Грек-Ромын бүтээлүүд байсан, эсвэл Европт Энэтхэгийн дурсгалууд хүрч ирсэн зэрэг төсөөлөхөд бэрх мэт үзэгдлүүд нь өргөн хүрээтэй, олон зуун жилийн турш оршин тогтносон харилцаа холбоо, солилцооны сүлжээний үр дүн байсныг илтгэх аж. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 18-нд хөшгөө хаана.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe