Шатахууны шуурхай штаб: АИ-92 шатахууны 11 хоногийн нөөцтэй

.Graph
2026-11-09

Монгол Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 1-9-ны өдрүүдэд нийт 20,670 тн АИ-92 автобензин, 500 тн АИ-95 автобензин, 71,551 тн дизелийн түлш, 1,500 тн онгоцны түлш импортолсныг  Шатахууны шуурхай штабаас мэдээллээ.  

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 153 вагон буюу 9,180 тн АИ-92 автобензин байгаагаас буулгах өртөөдөд 126 вагон буюу 7,500 тн АИ-92 автобензинийг буулгаж, өдгөө хуваарилах түгээх ажлууд хийж байна.

Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар АИ-92 автобензин 11, АИ-95 автобензин 9 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй. Дизель түлш 30 хоногийн нөөцтэй, онгоцны түлш 37 хоногийн  ердийн хэрэглээний нөөцтэй байна. 

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын боловсруулах үйлдвэрээс төмөр замын засвартай холбоотойгоор тодорхой хэмжээний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдалтай байсан. Урд шөнө 140 вагон АИ-92 автобензин оруулж ирсэн. Үүнтэй холбоотойгоор шатахууны түгээлт эрчимжих хандлагатай болсон гэв. 

Арваннэгдүгээр сард евро 2 буюу энгийн автобензин үнэ 50 орчим ам.доллароор буурсан. Тиймээс энгийн АИ-92 шатахууныг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe