Төрийн тэргүүний хөрөнгө орлоготой холбоотой мэдээлэл цахим орчинд тархаж, уг мэдээллийг тараасан сэтгүүлч Т.Шинэбаяр цагдан хоригдоод гарсан. Мөн иргэд “Хэрэв Монгол Улсад бүх хүн хууль шүүхийн өмнө ижил, тэгш байх ёстой юм бол Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудалд цэг тавих ёстой, хуулийн байгууллагууд хариулт өгөх ёстой” гэх шаардлагыг тавьсан.
АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Н.Дамдинсүрэнгээс Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогыг шалгаж байгаа, эсэхийг тодруулахад “Иргэний гомдлын дагуу 2025 онд Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогыг шалгасан. Шалгалтаар олон тооны хаус, барилга, нисдэг тэрэг зэрэг илрээгүй. Товчхондоо, Авлигын эсрэг хуулийн 12-т зааснаар Ерөнхийлөгч болон гэр бүлийнхэн нь хөрөнгөө үнэн зөв мэдүүлснийг тогтоож, гомдол гаргасан иргэнд хариуг нь өгсөн” гэх хариулт өглөө.
Сэтгэгдэл үлдээх