Женсен Хуан Хятадын тагнуул гэж сэжиглэгдэж буй эмэгтэйтэй дотно харилцаатай байснаа хүлээн зөвшөөрөв

Д.Халиунаа
2026-11-09

АНУ-ын тагнуулын байгууллагууд Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаа тогтоосон Хятадын бизнес эрхлэгч эмэгтэйг тус улсын тагнуулын албанд мэдээлэл дамжуулж байсан гэж үзсэн талаар “The New York Times” сонин аравдугаар сарын 29-нд мэдээлжээ.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор Nvidia-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 11 дүгээр сарын 8-нд хараат бус шалгалт эхлүүлсэн байна.

Үүнтэй зэрэгцэн Женсен Хуан компанийн ажилтнууддаа илгээсэн захидалдаа эхнэртээ үнэнч бус байснаа хүлээн зөвшөөрч, эхнэр, хүүхдүүдээсээ уучлалт гуйжээ. Тэрээр хийсэн үйлдэлдээ бүрэн хариуцлага хүлээж байгаагаа илэрхийлээд, гэр бүлийнхээ итгэлийг дахин олж авахыг хүсэж буйгаа бичсэн байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Женсен Хуаныг “нэр хүндтэй, сайн хүн” хэмээн тодорхойлж, Nvidia-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалдаа үлдэх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Нэр холбогдоод буй Алис Хуан нь Сингапурт төвтэй дата төвийн “Megaspeed” компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан  бөгөөд өмнө нь Хятадад телевизийн сэтгүүлчээр ажиллаж байжээ.

“The Japan Times” сонины мэдээлснээр, Бээжингийн Төрийн аюулгүй байдлын яам Алис Хуан гэх Хятадын бизнес эрхлэгч эмэгтэйг Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанаас мэдээлэл цуглуулах зорилгоор элсүүлсэн байна. Тус байгууллагын зорилго нь АНУ-ын хиймэл оюуны чипийн талаарх мэдээлэл олж авахаас гадна Nvidia компанийг хамгийн дэвшилтэт чипүүдээ Хятадад нийлүүлэхийг дэмжүүлэхэд нөлөөлөх явдал байсан гэж гэж үзжээ. 

Женсен Хуан 1963 онд Тайваньд төрсөн бөгөөд есөн настайдаа гэр бүлийн хамт АНУ руу нүүжээ Тэрээр Орегоны Улсын Их Сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж, Стэнфордын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.

Хуан коллежид байхдаа танилцсан Лори Миллстэй 1985 онд гэрлэсэн бөгөөд Мэдисон Хуан, Спенсер Хуанг хэмээх хоёр хүүхэдтэй аж. 

Женсен Хуан 1993 онд Nvidia компанийг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд уг компани нь өдгөө дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэг болжээ. 2026 оны 11 дүгээр сарын байдлаар тус компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 4.5 их наяд ам.доллар байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Hatsar tom yag l mongol hvvhen bndaa

zochin

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe