Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Улсын бүртгэлд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 0,5 хувийг эзэлдэг. 2025 онд 1,7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Үндэсний баялгийн санд 378 тэрбум, мөн 6,5 тэрбум төгрөгийн татвар хураамж, ногдол ашиг төвлөрүүлжээ.
Үндэсний баялгийн сан нь олон улсад данстай, Олон улсын баялгийн сангуудын холбоонд (IFSWF) бүртгэлтэй бөгөөд засаглалын зохистой зарчмаар мэргэжлийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх суурь бодлогын судалгаануудыг хийдэг. Дэлхийд нийт 100 гаруй баялгийн сан үйл ажиллагаа явуулж байгаагаас 20 орчим Баялгийн сантай удирдлагын болон мэргэжлийн түвшинд цахимаар харилцаа тогтоож, сайн туршлагаас нутагшуулан ажиллаж байгаа аж.
Ирээдүйн өв сан Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаас хойших өнгөрсөн хугацаанд жил бүр дунджаар 30 орчим хувийн өсөлттэй явж ирсэн. Цаашид энэ хөрөнгийг эдийн засгийн үр өгөөжтэй удирдах чиглэлээр мэргэжлийн шинжээчид зөвлөж байгаа бөгөөд хөрөнгийн удирдлагыг зөв хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлж байна. 2030 оноос иргэд Хуримтлалын сан дахь хөрөнгөө орон сууц, эрүүл мэнд, боловсролын санхүүжилтийн дэмжлэгийг хэрхэн авахыг урьдчилан зохион байгуулахаар ажиллаж байна.
Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлагыг цахимжуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглал, ил тод байдал, санхүүгийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм байна.
Сэтгэгдэл үлдээх