Ирэх жил баавгайн тооллогыг эхлүүлнэ

.Graph
2026-11-10

Хүрэн баавгай суурьшлын бүсэд рүү нэвтэрч, иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж буй. Өнгөрсөн хугацаанд 74 баавгайг аюулгүй болгож, 10 гаруй бамбаруушийг тэжээн байгальд нь буцаан тавих ажлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан хийсэн гэнэ.

Улсын хэмжээнд 1986 онд хүрэн баавгайг тоолоход 500 орчим байжээ. Тиймээс ирэх жилээс баавгайн тооллогыг эхлүүлэх аж. Энэ жил зөвхөн манай улсын суурьшлын бүсэд бус Канад, Япон, ОХУ гээд олон улсад баавгай орж ирсэн байна.

Энэ нь зөвхөн идэш тэжээлийн хомсдол гэхээс илүүтэй уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгааг эрдэмтэд онцолж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe